2011년 12월 23일 금요일

Өөрийн арьсны төрлөө тодорхойлох нь

Арьсны тєрєл Аливаа гоо сайхны бvтээгдэхvvн тодорхой нэг тєрлийн арьсанд зориулагддаг. Арьс нь vндсэн 4 тєрєлтэй: хуурай, хэвийн, холимог, тослог. Єглєє арьсны тєрлєє тодорхойлоход хамгийн тохиромжтой vе юм. Нvvрээ сайтар цэвэрлээд ямар ч гоо сайхны бvтээгдэхvvн хэрэглэлгvй гурван цаг болоод уусгагч бvхий салфеткийг духны тєв хэсэгт тослог авах зорилгоор 15 секунд тавина. Дахин нэг салфетка авч нvдний гадаад єнцєгний харалдаах хацарны хэсэгт тавьж, улмаар хоёр салфеткаа харьцуулж vзнэ. Хэрэв хоёр салфетканд тосны ул мєр байвал таны тосны булчирхай хэвийн байгаа бєгєєд та — хэвийн арьстай юм байна. Хэрэв аль нэг салфетка дээр ул мєр тєдийхєн тос байвал таны арьс — хуурай гэсэн vг. Тосон толбо байхгvй байгаа нь арьс их хуурайшсаны шинж тэмдэг. Хэрэв хоёр салфетканд тосон судал ихтэй байвал таны арьс тослог гэсэн vг. Хэдий чинээ тослогийн ул мєр илэрнэ тєдий чинээ тослог их арьстай байна. Хацар дээрээ тавьсан салфетканд тослогийн ул мєр, духан дээр тавьсанд тvvнээс илvv байвал — холимог арьстай илрэл.

댓글 없음:

댓글 쓰기